ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ үзүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарт, 503 тоот, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, утас:70118484 /дотуур утас 562/, факс: 70118464 хаягаар ирүүлнэ.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:30 минутанд нээнэ.

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-14240,
ХАХНХ-ийн мэргэжилтэн М.Буянжаргал,
Утас: 70118484-562, Факс: 70118464,
buyanjargal.m@erdenestt.mn