“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг байгууллаа

“Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг байгууллаа


/2018.5.25/

"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдөр байгуулж, гэрээнд гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганхуяг, Захиргаа, Удирдлагын газрын захирал Ө.Сумъяабаатар болон "Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ, Ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн дарга Н.Элдэв-Очир, ажлын хэсгийнхний төлөөлөл оролцов.

Компанийн дэргэдэх хоёр үйлдвэрчний эвлэл нь хамтын гэрээтэй холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр байгуулж, гэрээний төслүүдээ нэгтгэн саналуудаа Захиргаа, Удирдлагын газарт хүргүүлсэн байна.

Ажлын хэсгийнхэн хоёр сар орчмын хугацаанд 14 удаа хуралдаж, хэлэлцсэн бөгөөд Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уг хамтын гэрээг ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгаалал, сургалт хөгжил зэрэг олон асуудлыг сайжруулж тусгасан гэрээ болсон хэмээн дүгнэлээ.