ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2019 оны 02 дугаар сарын 04

 

Тендер шалгаруулалтын нэр: Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит өргөн чөлөөний гадна тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгох

 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201802172

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит өргөн чөлөөний гадна тохижилтын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

1.Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

2.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

Төсөвт өртгийн 50%-с багагүй байна.

3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: [2016, 2017 онуудад Зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэсэн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, жил тус бүрээс 1, 1 ширхэг эсвэл захиалагчийн тодорхойлолт ирүүлэх]

4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх. /Нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлнэ/.

5. Тендерийн баталгааны дүн: 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг.

Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

 

Тендерийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 10 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцохыг зөвшөөрөхгүй.

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-562

Е-mail: buyanjargal.m@erdenestt.mn