“Эрдэнэс-Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон жил бүрийн ахмадын баяр болон сар шинийн босгон дээр өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авдаг уламжлалтай.
Энэхүү уламжлалын дагуу компаниас гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа Урвуулагч хэмээх гахай жилийн босгон дээр хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Компанийн Бизнесийн удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан энэ үеэр " та бүхний эхлүүлсэн бүтээснийг өнөөдөр 700 гаруй залуус нэр хүндтэйгээр уламжлан, ажлын өндөр амжилт үзүүлэн ажиллаж байна. Компани өнөөдөр өнгөлөг, өөдрөг яваа нь та бүхний ажил үйлстэй шууд холбоотой бөгөөд та бүхнээс зөвлөгөө авч, туршлага хуримтлуулан, хамтран ажилласаар байх болно” гээд хамт олныхоо өмнөөс ахмадууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ