ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 05 сарын 25-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Liugong-855n, Liugong-855 маркийн дугуйт ачигчийн сэлбэг, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201802150

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Liugong-855n,Liugong-855 маркийн дугуйт ачигчийн сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг)эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээрнь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

ü Борлуулалтын хэмжээ: Сүүлийн нэг жил 100 сая төгрөгөөс багагүй байх

ü Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

ü Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын

ü Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөгөөс багагүй байх.

 

Тендерийн хамт 3,920,000төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 10 минутанд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Үгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1 дүгээр хороо, Жигжиджав-8,

Финанс төв, 1 давхар 106 тоот,

Утас: 70118585 дотуур утас-107