“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН СУРГАЛТ

“ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЦАНХИЙН УУРХАЙН СУРГАЛТ

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ХЭСЭГ

Салбарын аюулгүй ажиллагааны сургалтын хэсэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэст харьяалагддаг. Аюулгүй ажиллагааны сургалтын ахлах мэргэжилтэн-2, аюулгүй ажиллагааны сургагч багш-4, Нийт-6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Төслийн нийт ажилтнуудыг аюулгүй ажиллагааны зөв зан үйлд сургах, аюул ослыг илрүүлж мэдээлэх, арилгах, аюулгүй ажиллагааны бүх чиглэлийн дүрэм,журам, горимыг танилцуулах, сурталчлах, мэдээллээр хангах, зөвлөх, сургалт зохион байгуулах, зааварчилгаа өгөх, уурхайд жолоо барих эрхийн үнэмлэх, автомашины уурхайд нэвтрэх зөвшөөрлийн хуудсыг хэвлэж олгох, сургалтын болон бусад шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан үүсгэж бүртгэлжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Уурхайд сургалтын зориулалтаар тохижуулсан танхимтай.

Сургалтын хэсэг нь:

  • Ажилд шинээр орж байгаа ажилтны сургалт,
  • Өөр ажлын байранд шилжсэн ажилтны сургалт,
  • Нийт ажилтны сургалт,
  • Давтан зааварчилгаа,
  • Ээлжит бус давтан зааварчилгаа,
  • Ажлын талбар дээрх сургалт,
  • Зочны аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэг сургалтуудыг зохион байгуулахаас гадна уурхайн ажилчдын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар тэдний аюулгүй ажиллагааны мэдлэг ур чадварыг дээшлүүлж.

Сургалтын хэсэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 5000 орчим ажилтанд 30000 гаруй хүн/цаг-ийн сургалтыг зохион байгуулж байна.