ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр, дугаар: Тоёота ланд круйзер 78 загвар эсхүл түүнтэй дүйцэх Авто машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах, ЭТТ/201801086

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоосТоёота ланд круйзер 78 загвар эсхүл түүнтэй дүйцэх Авто машин нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30%-иас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жилийн буюу 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулан ирүүлэх.

 

 

Тендерийн хамт төсөвт өртгийн 1% буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын цахимсистемд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 40 минутад "Эрдэнэс Таван толгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Дотоодны давуу эрх тооцно

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

"Эрдэнэс Таван толгой” ХК

Жигжиджав-8, Финанс төв, 1-р давхар 104 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар хот,

Утас: 7011-8585 дотуур утас-104

Факс: 7011-8464