ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ СОНГОХ ЗАР

Огноо: 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр

Нэр: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д Брэнд бүүк боловсруулах ЭТТ/201810366-4 дугаар бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт /цахим/

"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь "Брэнд бүүк боловсруулах” зөвлөх үйлчилгээүзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Зорилго: "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Брэнд бүүкийг шинэчлэх

 

Тавигдах шаардлага

·График дизайнерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2-оос багагүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх

 

Тус зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэдүүлэг ирүүлж буй хуулийн этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

 

·Компанийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх

·Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх

·Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Татварын байгууллагын цахим тодорхойлолт ирүүлэх /Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Харъяа дүүргийн нийгмийн даатгалын газрын тодорхойлолт ирүүлэх/Тендер зарласан өдрөөс хойших байдлаар ирүүлэх/

·Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулсан хуулбарыг ирүүлэх

·Сүүлийн 3 жилийн хугацаанд Брэнд бүүк болон ижил төстэй ажил хийж гүйцэтгэж байсан туршлагын мэдээлэл ирүүлэх /Гэрээ болон хийж гүйцэтгэсэн ажлын загварын хамт ирүүлэх/

·Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гишүүдийн мэдээллийг жагсаалтаар ирүүлэх.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

 

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар.

Утас: 70118585-564

Холбоо барих ажилтан:

С.Ганхүү