Үнийн санал ирүүлэх урилга

2019 оны 01 дүгээр сарын 08

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-д уран сайхны болон техникийн өндөр түвшинд, дуу дүрсний өндөр нягтралтайгаар "Баримтат кино хийх” үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Баримтат кино нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2018 оны үйл ажиллагаа болон Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын тухай болно. Үнийн саналын хамт дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

1.Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-нотариатаар баталгаажуулах

2.2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт

3.Татварын газрын цахим тодорхойлолт /2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойших байдлаар/

4.Ижил төстэй гэрээ ирүүлэх-нотариатаар баталгаажуулах /Сүүлийн 1 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн баримтат кино, теле зохиомж, видео шторк зэргийг DVD-ээр ирүүлэх /

5.ШШГЕГ-ын тодорхойлолт /хүчинтэй хугацаатай байх/

6.Тухайн ажлыг гүйцэтгэх боловсон хүчний мэдээлэл

7.Ажлын хуваарь

 

Үнийн саналыг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаасөмнө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарт, 503 тоот, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, утас: 75055555 /дотуур утас 208/, хаягаар ирүүлнэ үү.

Холбогдох нэмэлт мэдээллийг доорх хаягаар авна уу.

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, 5 давхарт, 503 тоот, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс, утас: 75055555 /дотуур утас 208/,

Мэйл хаяг:enkhmaa.a@erdenestt.mn

Вэб хуудас: erdenestt.mn