ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1."Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Уурхайгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвтэй холбох 16 км хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах, ЭТТ/201811370 дугаартай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвтэй холбох 16 км хатуу хучилттай авто замын зураг төсөл боловсруулах, ажил болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Компанийн танилцуулга

3.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

3.3.Авто зам, замын байгууламжийн ТЭЗҮ, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /2.8.1.2, 2.8.1.3, 2.8.1.4, 2.8.1.5 /

/Хуучин тусгай зөвшөөрлийг шинэчлээгүй бол Зам тээврийн хөгжлийн яамны

тодорхойлолтыг хамт ирүүлэх/

3.4.Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор/

3.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор /

3.6.Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулах

3.7.Татварын байгууллагын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор, татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх/;

4. Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт хүснэгтээр ирүүлэх /2016, 2017 оны аль нэг жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтыг хавсаргах/

5. Голлох мэргэжилтэн буюу төслийн удирдагч нь авто зам, гүүрийн инженерийн мэргэжилтэй байх /мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг ирүүлэх/

6. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn хаягаар нэвтэрч мэдүүлгээ ирүүлнэ үү.

Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 8-р байр,Финанс төв, 5-р давхар, 503 тоот.

Утас: 75055555-208