“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд батламжаа гардлаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд батламжаа гардлаа

гө оруулалтын ажил хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд үүний дотор боловсролын салбар, оюуны хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжихээ илэрхийлж байна. 
Өмнөговийн унаган хүүхдүүд та бүхэн зөвхөн сургалтын тэтгэлэгт хамрагдаад зогсохгүй дэлхий жишиг уул уурхайн томоохон компани "Эрдэнэс-Тавантолгой”-н уурхай дээр сургалтын дадлага хийж, компанийн инженер техникийн ажилтнуудаас зөвлөгөө туршлага судлан, оюутны эрдмийн ажлаа боловсруулахдаа тэднээс туслалцаа дэмжлэг авч, цаашилбал манай компаниас зохион байгуулах сургалтуудад хамрагдах боломжийг давхар олгож байна. 
Бид инженер техник, ялангуяа байгаль орчин нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжил эзэмшиж байгаа орон нутгийн оюутнуудыг илүү дэмжих боломжтой гээд хувийн зүгээс нийт хүрэлцэн ирсэн оюутнуудад "Маркетингийн хөдлөшгүй 22 хууль” номыг эрдмийн далайдаа дусал болгон нэмэрлээрэй” хэмээн гардууллаа.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2013 оноос уламжлал болгон Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж ирсэн бөгөөд одоогоор нийт 166 оюутанд олгоод байгаа юм.
Дашрамд дурдахад, компани 2018 онд Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Даланзадгад хотноо 1200 хүүхдийн хүчин чадал бүхий ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн "Эрдэнэс-Тавантолгой” цогцолборыг 2019-2020 онуудад барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын тэтгэлэгт хамрагдсан оюутнууд батламжаа гардлаа