Б.ГАНХУЯГИЙГ " ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЛОО

Б.ГАНХУЯГИЙГ " ЭРДЭНЭС -ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛЛОО

 

 

"Эрдэнэс -Таван Толгой"ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг, Тэргүүн дэд захирлаар Б.Жаргалсайхан нарыг тус тус томиллоо. 

"Эрдэнэс-Таван толгой" компанийн анхдагчийн нэг Б.Ганхуяг нь томилогдохоосоо өмнө Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм.

ТОВЧ НАМТАР:

Төрсөн он: 1975

Мэргэжил: Эрх зүйч, улс төр судлаач

Мэргэшил: Магистр

Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд

Ажлын туршлага: 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан, 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх, 2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга, 2009-2011 онд "Эрдэнэс-Таван толгой" төслийн удирдагч 2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх 2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал 2018 оны 4 сарын 4-ний өдрөөс "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байв.