Уурхайн А ээлжийнхэн сургалтад хамрагдлаа

Уурхайн А ээлжийнхэн сургалтад хамрагдлаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс, Сургалт судалгааны албанаас хамтран зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр явуулж буй ээлжит сургалт 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. 
Энэ удаагийн сургалтад уурхайн А ээлжийнхэн хамрагдаж, ХАБЭА-н талаар өмнөх эзэмшсэн мэдлэгээ бататгаж, тодорхой сэдвүүдээр нэмэлт шинэ мэдээллүүд авлаа.
Уурхайчид ХАБЭА-н тухай хууль, инженер техникийн ажилтнуудын эрх үүрэг, Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, Аюул эрсдлийн тухай хууль, Хандлага, Цахилгааны аюулгүй ажиллагаа, техникийн шинэчлэл, засвар үйлчилгээ, байгаль орчны менежментийн систем, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадаад зах зээлд гарах гэж буй IPO-ийн тухай ойлголт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага зэрэг сэдвийн хүрээнд сургагч багш нартайгаа харилцан ярилцаж, практик дадлага хийн, сургалтаа амжилттай өндөрлөв.