“Эрдэнэс-Таван толгой” ХК ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагслаа

“Эрдэнэс-Таван толгой” ХК ТОП 100 аж ахуйн нэгжийн хоёрдугаарт жагслаа


Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100  аж ахуйн нэгжийг өргөмжлөн шалгаруулдаг 17 дахь жилийн арга хэмжээ 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр боллоо.

Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг  Эрдэнэт Үйлдвэр ХХК, "Эрдэнэс-Таван Толгой” ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүлсэн байна.

Энэхүү хүндэт шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс  "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг гардан авлаа. "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьд ашгийн хэмжээгээр 1, хөрөнгийн хэмжээгээр 1, нийт татвар төлсөн байдлаар 3, борлуулалтаар 4 дүгээрт эрэмбэлэгдсэн бөгөөд нэгдсэн дүнгээр хоёрдугаар байрт жагссан байна.

Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаажээ.