Ажлын байран дээрх эрсдлийг үнэлэх нь чухал ач холбогдолтой

Ажлын байран дээрх эрсдлийг үнэлэх нь чухал ач холбогдолтой

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хууль эрхзүйн мэдлэг олгох чиглэлийн хүрээнд зохион байгуулж буй "Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх практик аргачлал” сургалтыг Улаанбаатар хотод энэ сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн ХАБЭА-н хэлтэс, Уулын хэлтэс болон Засвар, механикийн хэлтсийн инженер, техникийн ажилтнууд хамрагдлаа. Ажлын байрны хөдөлмөрийн эрсдлийн үнэлгээ хийх аргачлалд суралцсанаар ил, нуугдмал болон үүсмэл аюулыг илрүүлэх болон эрсдэл үүсэх магадлал, үр дагаврыг урьдчилан тогтоох арга зүйд суралцах бөгөөд ХАБЭА-н тухай хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх, эрсдлийн үнэлгээ хийх, түвшин тогтоох практикт мөн суралцах юм.