ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2016.05.05/

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ /2016.05.05/

2016 оны 05 сарын 05-ны өдөр                                                                                                       Улаанбаатар хот

  1. Эрдэнэс-Таван толгой ХК нь Цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2016/05-08/ЗҮ-03 төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн цахилгаан дамжуулах гол шугам, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн  зураг төсөл боловсруулах ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;

3.2. Аж ахуйн нэгж, байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ болон инженерийн байгууламж, шугам сүлжээний зураг төсөл боловсруулах 1.3.3, эсвэл 1.3.4 гэсэн тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;

3.3. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 1 жилийн буюу 2015 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /нотариатаар баталгаажсан хуулбар/;

3.4. Татварын байгууллагын болон нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи/;

3.5. Иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойшхи/;

3.6. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь цахилгаан хангамжийн зураг төсөл боловсруулах  чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

3.7. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон тохиолдолд түншлэж буй байгууллагууд нь энэхүү зарын 3.1-3.6-д заасан шаардлагыг хангасан байх/.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 05 сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 05 сарын 16-ны өдрийн 10:00 цагаас  өмнө ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 6-р байр,  1-р давхар, 104 тоот.

Утас: 70118585-525  факс: 70118464.