ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2016 оны 04 сарын 14-ний өдөр                                                                                                                                              Улаанбаатар хот
  1. Эрдэнэс-Таван толгой ХК нь Байгаль орчны аудит хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2016/04-05/ЗҮ-02 төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Таван толгойн нүүрсний ордод байгаль орчны аудит хийх ажил болно.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
  • Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий танилцуулга;
  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ болон Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх;
  • Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 1 жилийн буюу 2015 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх /нотариатаар баталгаажсан хуулбар/;
  • Татварын байгууллагын болон нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, харилцагч банкны тодорхойлолт /2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт /2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойшхи/;
  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь байгаль орчны аудитын чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Сүүлийн 1 жилийн үндсэн үйл ажиллагааны борлуулалтын дундаж орлого 10 сая төгрөгөөс дээш байх;
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон тохиолдолд түншлэж буй байгууллагууд нь энэхүү зарын 3.1-3.7-д заасан шаардлагыг хангасан байх/.
  1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 04 сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 10:00 цагаас  өмнө ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,

Жигжиджавын гудамж, 6-р байр,  1-р давхар, 104 тоот.

Утас: 70118585-525  факс: 70118464.