ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 2016.1.22

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ 2016.1.22

2016.1.22

 "Эрдэнэс-Таван Толгой” ХК нь Уурхайн агуулахын талбай дахь нүүрсний овоолгуудад зах зээлийн үнэлгээ хийлгэх, ЭТТ-2016/01-02/ЗҮ-01 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн уурхайн агуулахын талбай дахь нүүрсний овоолгууд болон Цагаанхад дахь гаалийн баталгаат агуулахын нүүрсний овоолгуудад зах зээлийн үнэлгээ хийлгэх үйлчилгээ болно.
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорхи  мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар. Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга.
  • Компанийн дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
  • Хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх. /нотлох баримт ирүүлэх/
  • Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий боловсон хүчнээр хангагдсан байх. /хүчин төгөлдөр бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Иргэний болон захиргааний хэргийн шүүхийн тодорхойлолт /2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших байдлаар/
  • Харьяалагдах татвар, нийгмийн даатгалын байгууллагуудын тодорхойлолт /2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших байдлаар/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт. /2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хойших байдлаар/
  • Сүүлийн 2 жил буюу 2014 оны жилийн санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт, 2015 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлан.
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн ижил төстэй үйлчилгээний талаарх мэдээлэл /өртөг, хугацаа, байршил, гүйцэтгэлийн тухай, гэрээний хуулбар/
  • Гадаадын болон дотоодын уул уурхайн компаниудад ордын нөөц, олборлоод, зарж борлуулахад бэлэн бүтээгдэхүүнд эдийн засгийн болон зах зээлийн үнэлгээ хийж байсан бол давуу тал болно /хийж гүйцэтгэсэн ажлуудын хураангуй жагсаалт, гэрээний хуулбар/
  1. Тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажлын дадлага туршлагатай удирдах болон тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх нарийн мэргэжлийн 5-оос доошгүй үнэлгээчинтэй байх /Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, ажлын туршлагыг нотолсон баримт /
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2016 оны 02-р сарын 01-ний өдрийн 17:00 цагаас  өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2016 оны 02-р сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

"Эрдэнэс-Таван Толгой” ХК, Жигжиджав-8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Улаанбаатар-15160, Финанс төв, 603 тоот,
Харилцах ажилтан Ц.Сангижав.

 Утас: 70118585-611, Факс: 70118464

И-мэйл: sangijav.ts@erdenestt.mn